Редакцын зурвас

СИТИ Их сургууль болон олон улсын СИТИ Science сэтгүүлийн редакцийн зүгээс эрхэм уншигчиддаа шинэ 2025 оны мэнд дэвшүүлж эрдэм судалгааны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар болох зорилготой СИТИ Science сэтгүүлийн DOI дугаар бүхий 4-р ботийн 2 дахь дугаарыг та бүхэндээ өргөн барьж байгаадаа бид баяртай байна. Сэтгүүлд хэвлэж буй өгүүллүүд DOI дугаартай болсноор олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний бүтээлийн бүртгэлийн санд бүртгэлтэй болох боломжтой болж байна. Улс орны хөгжил дэвшил шинжлэх ухаанд суурилсан бодлого, үйл ажиллагаанаас хамаарч буй өнөө үед шинжлэх ухааны шинэлэг судалгаа шинжилгээний үр дүнг олон улсын түвшинд танилцуулах, сурталчлах, хамтран ажиллахад “СИТИ Science” сэтгүүл маань олон улсын бүртгэлийн системд бүртгэгдэж байгаа нь өндөр ач холбогдолтой бөгөөд СИТИ Их сургуулийн эрхэм зорилгод бүрнээ нийцэж байна. Энэ дугаарт Сингапур, Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол улсын зохиогчдоос ирсэн 6 өгүүлэл мэргэжлийн шүүмжлэгчдээр хянуулсны дараа хэвлэгдэж байгаа бөгөөд өгүүллүүүд та нарын сэтгэлд нийцнэ гэж итгэж байна.

Эрхэм уншигчид, эрдэмтэн судлаачид та бүхнийг өөрсдийн эрдэм шинжилгээний өгүүллээ илгээхийг урьж байна. Сэтгүүлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://citi.edu.mn/citi-science/ интернэт хуудаснаас авч болно.

Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө! Scientia est Potentia, Libertas!


СЭТГҮҮЛИЙН АГУУЛГА

 

СОЁЛ, УРЛАГ

1.С.Уранбилэг (Докторант), Ц.Цэвэгсүрэн (PhD, Дэд профессор)
Соёл Урлагийн Их Сургууль, Монгол Улс

Хөгжмийн зэмсгийн ангилал дахь чавхдаст цохивор ёочинг шинжлэх нь


БОЛОВСРОЛ, НИЙГМИЙН УХААН

2. Peer M Sathikh (PhD, Professor)
Nanyang Technological University, Singapore

Design for a city state: experience from Singapore

3. Ч.Энхболд (PhD), Ц.Цэцэгжаргал (PhD, Дэд профессор) Монгол Улсын Их Сургууль, Монгол Улс
И.Ундрахгэрэл (Докторант), Ц.Билгүүнмаа, Б.Отгонбаяр, О.Цолмон
“СИТИ” Их сургууль, Монгол Улс

Технологи ашиглан үйлдэж байгаа жендэрийн хүчирхийлэл: Оюутнуудын хүйсийн ялгаатай байдлын жишээн дээр

4. Badamsuren Budjav (MSc)
Incheon Metropolitan City Office of Education, Republic of Korea
Byung-Gee Bak (PhD, Professor)
Jeonbuk National University, Republic of Korea

The comparative study of parenting behaviors between Mongolian and Korean mothers

5. Jargalmaa Gombo-Ochir (PhD, Professor)
CITI University, Mongolia

Understanding determinants and challenges in responsible tourism: a mixed-methods study for sustainable growth


АНАГААХ УХААН

6. Г.Бор (Докторант)
“СИТИ” Их сургууль, Монгол Улс

Сувилгааны таван шатлалт тусламжийг гэрийн нөхцөлд үзүүлж байгаа түүх, тэмдэглэлийн хөтлөлтөд хийсэн шинжилгээ