1.ERASMUS MUNDUS MOBILITY with ASIA EAST төсөл:
2013 онд Ази, Европы 14 орны 17 их дээд сургууль хамтран оролцсон төсөлд үндэсний координатороор сонгогдож, 4 жилийн хугацаанд амжилттай ажилласан. Төслийн үндсэн зорилго нь хөгжиж байгаа орнуудын дээд боловсролын сургалтын чадавхи, дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, удирдлагын чадавхийг бэхжүүлэхэд оршиж байв. Төслийн үр дүнд CITI их сургууль Европын орнуудын олон улсын төсөл хэрэгжүүлэх чадавхаас суралцан, олон улсын их дээд сургуультай хамтран ажиллаж, Монголын олон оюутан, багш, судлаачдад төслийн ач холбогдлыг ойлгуулж, олон улсын оюутан солилцоонд хамрагдах боломж олгосон юм.
СИТИ их сургуулийн 2 ажилтан 1 сарын хугацаагаар Франц улсад мэргэжил дээшлүүлсэн бол улсын хэмжээнд шалгарсан 16 оюутан, судлаач багш нар магистр, доктор, пост докторын 6-24 сарын тэтгэлэгтэй солилцоонд хамрагдан Франц, Чех, Итали улсад суралцсан.
2. MOBILITY for LEARNERS AND STAFF /Higher Education Student and Staff Mobility/ төсөл.
Төслийг 2017-2019 оны хооронд Францын Ницца хотын Кут д’Aзурын их сургуультай хамтран, амжилттай хэрэгжүүлсэн. Үндсэн зорилго нь оюутан, багш, ажилтнууд Европын боловсрол эзэмших, суралцсан кредитээ хүлээн зөвшөөрүүлэх, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлнийхээ мэдлэгээ сайжруулах, соёл хоорондын харилцаа, хувь хүний зөөлөн чадвараас суралцах, найз нөхдийн сүлжээ бий болгоход чиглэсэн. Төслийн хүрээнд бакалавр-2, магистр-2, доктор-1 оюутан болон 2 ажилтан 2-12 сарын хугацаанд солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан, амжилттай суралцсан.
3. “(E+CBHE) HUB4GROWTH PROJECT Heightening University-Business partnership For smart and sustainable GROWTH in Asia” төсөл:
Төслийг 2015-2018 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн. 8 орны 12 их дээд сургууль хамрагдсан. Төгсөгчдийн судалгаа хийж, онлайн сургалт явуулах, бизнес төв байгуулах, ажил олгогчдод зориулсан сургалт зохион байгуулах, интерншип, старт-ап, интерпренерчдын клуб байгуулах зэргээр их дээд сургууль-аж ахуйн нэгжүүдийн хооронд холбоо тогтоох, гүүр болох үндсэн зорилгыг дэвшүүлсэн. Төслийн үр дүнд төгсөгчдийн судалгаа гаргаж, холбоо байгуулан, оюутан төгсөгчдийг ажлын байртай болгох үүднээс аж ахуйн нэгжтэй холбож өгөх үйл ажиллагаануудын зохион явуулж, бизнес төв байгуулсан.
4. ERASMUS-EDU-2022-CBHE-STRAND-2 төсөл:
ЕХ-д “Цахим шилжилт” төслийг 2023-2026 онд 36 сарын турш хэрэгжүүлэнэ. СИТИ их сургууль 4 орны 13 их дээд сургуулиас бүрдсэн багийн координатор сургуулиар ажиллаж байна. Үндсэн зорилго нь ЕХ-ны дээд боловсролын салбарт чадавхи бий болгох, цахим шилжилт хийхэд хувь нэмрээ оруулах юм.
5. MOBILITY for LEARNERS AND STAFF /Higher Education Student and Staff Mobility төсөл./2023-2026 он/
Төслийг 2017-2019 оны хооронд Францын Ницца хотын Кут д’Aзурын их сургуультай хамтран хэрэгжүүлэх юм. Үндсэн зорилго нь оюутан, багш, ажилтнууд Европын боловсрол эзэмших, кредитээ хүлээн зөвшөөрүүлэх, мэргэжлийн ур чадвар, гадаад хэлнийхээ мэдлэгээ сайжруулах, соёл хоорондын харилцаа, хувь хүний зөөлөн чадвараас суралцах, найз нөхдийн сүлжээг бий болгоход чиглэх юм. Төслийн хүрээнд магистрын 5 оюутан болон 3 ажилтан 7 хоногоос 5 сарын хугацаанд солилцооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах юм.
Манай сургуульд суралцах хүсэлтэй гадаад оюутны тоо жилээс жилд улам бүр өсч, өнөөдөр БНХАУ, ОХУ, Турк улсаас бакалавр, магистр, докторын түвшинд 400 гаруй оюутан амжилттай суралцаж байна.