Зөвлөмж

Коронавирусын халдварын талаарх мэдээлийг зөвхөн албаны эх сурвалжаас авч, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэгтэй байхыг зөвлөж байна. Ингэснээр өөрийгө болон ойр дотны хүмүүсээ хамгаалах боломжтой.

COVID-19-ын тархалтаас сэргийлэхийн тулд:

  • Гараа тогтмол угаах;
  • Спиртийн агууламжтай гар ариутгагч хэрэглэх;
  • Ханиалгаж, найтааж байгаа хүнээс 2 метрийн зай барих;
  • Олон нийтийн газраар явахдаа маск тогтмол зүүх;
  • Бохир гараар нүд, хамар, амандаа бүү хүрээрэй;
  • Ханиалгаж, найтаахдаа хамар, амаа тохойгоороо эсвэл цаасан алчуураар таглаарай;
  • Бие тань тавгүй байвал гэртээ байгаарай;
  • Хэрэв халуурч, ханиалгаж, амьсгалахад бэрх байвал эмнэлгийн тусламж (112 дугаарын утас руу залгах) аваарай;
  • Эмч, эмнэлэгтэй урьдчилан холбогдсоноор эрүүл мэндийн тусламж түргэн шуурхай авах боломжтой болно. Энэ нь Таныг хамгаалж, вирус болон бусад халдвар тархахаас сэргийлнэ.