“Эрдэм судлалын бичиг” эрхлэн гаргалаа

“СИТИ” Их сургуулийн багш, доктор, оюутнуудын бичсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг нэгтгэсэн “Эрдэм судлалын бичиг” сэтгүүл хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт тодорхой салбарын асуудалд дүн шинжилгээ хийж, шалтгаан, үр дагаврыг судлан, гарах арга зам, хэлбэрийг тодорхойлсон эрдэм шинжилгээний 21 өгүүлэл нийтлэгджээ.

Тухайлбал, Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Сандагсүрэн “Улс төрийн ухамсрын хариуцлага: Ес зүй” сэдвийн хүрээнд улс төрчийн хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх нөхцөл, олон нийтийг улс төрчдийн үйл ажиллагаанд хяналт тавих хэрэгтэй зэрэг олон санааг өгүүлэлдээ тусгасан байна.

Мөн Хууль зүйн сургуулийн захирал Б.Одонгэрэл “Монгол Улсад хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудал” сэдвээр бичсэн өгүүлэлдээ хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгцээ, шаардлага, түүнийг илрүүлэх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга зам зэргийг тодорхой тусгажээ.

Түүнчлэн:

  • Удирдлагын дадал, зуршил ажилтнуудын хандлагад нөлөөлөх нь /Бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн оюутан Г.Цогоо, Т.Мөнхтэнгэр/;
  • Монгол Улсад франчайзингийн системийг хөгжүүлэх асуудалд /Бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн IV дамжааны оюутан П.Энхгэрэл/;
  • Ахмад настны ганцаардал, түүнд нөлөөлж буй хүчин зүйлүүд /Бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн оюутан Ц.Бадамцэцэг, Х.Буянбаатар/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлэх боломж /Бизнесийн сургуулийн багш, докторант /А.Оюунсайхан/;
  • Шинэ үеийн залуусыг манлайлах нь /Бизнесийн сургуулийн багш, докторант Б.Золзаяа/;
  • Монгол Улсад урлагийн боловсролын социологи судлал үүсэх нөхцөл бүрдэж буй нь /БАДС-ийн Хувцас дизайны тэнхимийн багш, докторант Б.Алтанхайч/;
  • Хүний биед анхилуун үнэрийн засал хийх нь /Гоо сайхны сургуулийн оюутан Б.Энхтуул/;
  • Гуаша массаж арьс эмчилгээнд нөлөөлөх нь /Гоо сайхны сургуулийн оюутан Э.Мөнхзул/;
  • Гадаадын зарим судлаач Н.Жанцанноровын тухай /хөгжим судлаач, доктор Б.Батжаргал/;
  • Өнөөгийн нийгмийн соёл бүрдэхэд монгол киноны үүрэг /Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимийн багш, кино найруулагч, доктор, дэд профессор Т.Төмөр-Очир/;
  • Монголын хэвлэл мэдээллийн хараат бус байдал, тулгамдсан асуудал /Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Сандагсүрэн/;
  • Нийгмийн өөрчлөн байгуулалтад “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг /Эрдэмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Г.Төртогтох/;
  • Глобализм гэж юу вэ? Яаж ажилладаг, хэнд ашигтай вэ? /Сергей Жданов/;
  • Антиглобализм буюу глобализмын эсрэг үзэл /Эрдэмийн зөвлөлийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, профессор Г.Төртогтох /;
  • Хятад, монгол хэлний бэлгэдлийн үсгийн соёлын утгыг харьцуулах нь /Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэл, боловсрол судлалын тэнхимийн хятад хэлний багш, доктор Ш.Мөнхцэцэг/;
  • Оюутныг ялгаварлан гадуурхалтын шалтгаан /Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэл, боловсрол судлалын тэнхимийн багш, докторант Х.Энхтуяа/;
  • -Монгол Улсад агаарын тээвэр хөгжих боломж /Бизнесийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн эрхлэгч, докторант А.Гантулга/;
  • Хувцасны шүүмж судлалын салбарыг хөгжүүлэх нь /БАДС-ийн Хувцас дизайны тэнхимийн багш, докторант Б.Алтанхайч/;
  • Монголын циркийн үүсэл хөгжил ба түүний барилга байгууламж /БАДС-ийн Барилга архитектур, интерьер дизайны тэнхимийн оюутан О.Анударь/ зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны сонирхолтой бүтээлүүд хэвлэгдсэн байна.

“СИТИ” Их сургуулийн багш, оюутан Та бүхэн дээрх бүтээлүүдийг сургуулийн Номын сангаас авч уншиж, оюуны цангаагаа тайлаарай.

Мөн тун удахгүй бид уг номыг цахим хэлбэрт шилжүүлэн, онлайнаар унших боломж бүрдүүлэх болно.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!