“СИТИ” Их сургуульд элсэн суралцагч  

Хэрэв Та “СИТИ” Их сургуульд сонгон суралцахаар төлөвлөж, ЭЕШ өгөх гэж байгаа бол дараах мэдээлэлтэй танилцахыг зөвлөж байна. Юуны өмнө Та манай сургуулийн элсэлт авах мэргэжлүүд-тэй танилцсан гэдэгт эргэлзэхгүй байна. Сонгосон мэргэжлээ эзэмшихийн тулд ямар шалгалт өгсөн байх шаардлагатайг энд дарж уншина уу.

Элсэхийг хүссэн гадаадын иргэнийг Монгол Улсын бүрэн дунд боловсролтой дүйцэх бичиг баримтыг үндэслэн элсүүлнэ. Бакалаврын зэргийн боловсролтой иргэн дараагийн дээд боловсрол эзэмших хүсэлтэй бол өмнө нь төгссөн сургуулийн дээд боловсролын дипломыг үндэслэн элсүүлнэ.

Элсэлт авах хугацаа:

Улаанбаатар хотод элсэгчдийг жил бүрийн 06 дугаар сарын 05-наас эхлэн https://citi.edu.mn/online_registration/ цахим хуудсаар болон өөрийн байранд бүртгэнэ.

Бүрдүүлэх материал:

  • ЭЕШ-ын батламж;
  • Боловсролын үнэмлэх, гэрчилгээ, дипломын хуулбар;
  • Сурагчийн хувийн хэрэг;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Бүртгэлийн хураамж 10000 төгрөг.

Зохих шаардлагыг ханган элсэн орсон оюутан 8 дугаар сарын 10-15-ны хооронд сургуульд ирж, бүртгүүлэх бөгөөд онлайнаар бүртгүүлсэн элсэгчид дээр дурдсан бичиг баримтуудыг эх хувиар нь авчирч Сургалтын бодлого, зохицуулалтын газарт өгнө.

МИДСК-ын хөтөлбөр сонголтоор суралцах эрхийн бичиг авсан орон нутгийн элсэгчид тогтоосон хугацаанд сургуульд ирж бүртгүүлснээр суралцах эрх нь нээгдэнэ.

Харин магист, доктор, эчнээ ангийн бүртгэл тухайн хичээлийн жилийн хавар, намрын улиралд явагддаг.

Бүрдүүлэх материал:

Магистр:

  • Бакалаврын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь.

Доктор:

  • Магистрын дипломын хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь.

Эчнээ:

Бакалаврын дипломтой бол:

  • Бакалаврын диплом хуулбар;
  • Иргэний үнэмлэх хуулбар.

Бакалаврын дипломгүй бол:

  • Боловсролын үнэмлэх;
  • Гэрчилгээний хуулбар;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • ЭЕШ-ын батламж хуудас;
  • Хувийн хэрэг зэрэг бичиг баримт бүрдүүлж, Сургалтын бодлого, зохицуулалтын газарт өгнө.

Хэрэв хуурамч бичиг баримт бүрдүүлсэн ба бүрдэл дутуу бол элсэлтийн комисс тухайн элсэгчийг элсэлтийн бүртгэлээс хасах эрхтэй.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.