АНУ-ын Элчин сайдын яамнаас Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй хэрэгжүүлдэг 2022-2023 оны Флубрайтын оюутны хөтөлбөрт өргөдөл хүлээн авч эхэллээ. Материалыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний даваа гарагийн 08 цаг 30 минут хүртэл цахимаар хүлээн авна.
Фулбрайтын оюутны хөтөлбөр нь Монгол оюутан, залуус, мэргэжилтнүүд, уран бүтээлчдэд АНУ-д магистрын зэрэг хамгаалах, судалгаа хийх боломж олгодог. Уг хөтөлбөрийг дэлхийн 160 гаруй оронд хэрэгжүүлдэг бөгөөд жилд ойролцоогоор 8000 тэтгэлэг олгодог билээ.
Өргөдөл гаргагч нь англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай бөгөөд
1. Системийн аюулгүй байдал
2. Механик инженер
3. Зам, барилгын инженер
4. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи
5. Барилгын материал ба үйлдвэрлэлийн технологи
6. Боловсрол / Сургуулийн өмнөх болон тусгай хэрэгцээт боловсрол /
7. Кино судлал / Кино найруулагч
8. Сэтгэл зүйч / Боловсрол, хүүхэд /
9. Сэтгүүл зүй
10. Бизнес, эдийн засаг, санхүү
11. Төрийн захиргаа
12. Театр, жүжгийн урлаг зэрэг 60 гаруй чиглэлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Бусад тавигдах шаардлага болон дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. https://mn.usembassy.gov/2022-fulbright-gom/