Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 12 дугаар сарын 03-нд болдог билээ. Энэхүү өдрийг угтсан “Бэрх биш ээлтэй” аян өрнөж буй юм. Тус аяны хүрээнд их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Парламентын мэтгэлцээн” энэ сарын 19-нд боллоо.
Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газар, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яам болон Монгол Улсын Их Сургууль хамтран дөрөвдэх жилдээ зохион байгуулсан “Парламентын мэтгэлцээн”-д “СИТИ” Их сургуулийн хоёр баг амжилттай оролцлоо.
Нэгдүгээр баг:
Д.Одгэрэл (Хүмүүнлэгийн сургуулийн III курс)
П.Тэгшбүрэн (Бизнесийн удирдлагын сургуулийн III курс)
Хоёрдугаар баг:
И.Номин (Гоо сайхны сургуулийн I курс)
Ө.Баасандорж (Урлагийн сургуулийн I курс)
Амжилттай оролцсон оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!
Мэдлэг бол хүч, эрх чөлөө