“СИТИ” Их сургуулийн УЗ-ийн дарга Д.Мөнх-Эрдэнэ Монголын Оюутны спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ээлжит Чуулган нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нд болж төв болон орон нутгийн их, дээд сургууль, коллежийн 70 гаруй багш, оюутан, удирдах ажилтнууд  оролцжээ.

 Чуулганаар МОСХ-ны 2017-2021 оны үйл ажиллагааны тайланг дүгнэн хэлэлцэж 2022-2025 оны ажлын стратегийн зорилтыг баталсан байна.  Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан чуулганд оролцогсод санал, шүүмж хэлж 11 тогтоолыг батлан хэрэгжүүлэхээр болжээ.

Түүнчлэн чуулганаар холбооны бүтэц, зохион байгуулалын асуудлыг хэлэлцэж МОСХ-ны удирдлагын багийг шинэчлэн томилсон байна.

Энэ үеэр  "СИТИ" Их сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.