“СИТИ” Их сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний ажлыг чанаржуулан судалгаа шинжилгээний ажилд ахиц дэвшил гаргах, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг зорилгоор зохион байгуулсан багш нарын эрдэм шинжилгээний хурал гурван үе шаттай явагдан өчигдөр /2022.05.09/ дүнгээ гаргалаа.
Энэ удаагийн ЭШХ-ын шүүгчээр Ж.Тэмүүжин ШУ-ны доктор,профессор, Д.Амгалан профессор, Ж.Долгорсүрэн профессор, Г.Төртогтох профессор, Т.Алтанцэцэг профессор нар ажиллаж багш нарын бүтээлд үнэлгээ, дүгнэлт өглөө.
Бүрэлдэхүүн зургаан сургуулиас шалгарсан нийт 16 багшийн бүтээл ЭШХ-ын сүүлийн шатанд танилцуулагдав. Үүнээс
Тэргүүн байр Э. Гансүх Гоо сайхны сургуулийн Хими, технологийн багшийн /Усан дахь хартугалын ионыг амин хүчлээр баяжуулсан графенаар цэвэрлэх/ эрдэм шинжилгээний бүтээл,
Дэд байр Б.Одонгэрэл Хууль зүйн сургуулийн захирал /Богдхан уулсын дархан цаазат газрын өнөөгийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийх нь/ эрдэм шинжилгээний бүтээл,
Гутгаар байр Х.Чойдогчамц Урлагийн сургуулийн Жүжиглэх урлагийн тэнхимийн багшийн /Д.Нацардорж ба судалгааны шинэ хэлний эрэлд/ эрдэм шинжилгээний бүтээлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
Эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээ ирүүлэн оролцсон нийт багш нартаа талархал илэрхийлж цаашдын эрдэмийн ажилд нь амжилт хүсье.