“СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн тэнхим Интермед эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.
Гэрээний хүрээнд Сувилахуйн бакалаврын зэргээр суралцагч оюутан суралцагчдын эмнэлзүйн дадлага сургалтыг төлөвлөгөө, удирдамжийн дагуу чанартай зохион байгуулж, нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийг ажлын байранд бэлтгэх юм. Түүнчлэн мэргэжлийн сургалтуудыг хамтран зохион байгуулж сувилагчийн шаталсан сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудад идэвхтэй хамруулан чадавхжуулах бөгөөд ажил олгогч, төгсөгчдийн уулзалтуудыг тогтмол зохион байгуулах, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлд оролцох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.