Ази, Номхон далайн бүсийн Эразмус+ арга хэмжээнд Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг оролцлоо

“СИТИ” Их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг Европын Комиссын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагаас 2023 оны 11 сарын 29-30 хооронд Вьетнам улсын Ханой хотод зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн Эразмус+ долоо хоногийн арга хэмжээнд оролцлоо. Уг арга хэмжээнд 41 орны 200 төлөөлөгч танхимаар, 150 оролцогч цахимаар оролцов. Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Ази, Номхон далайн бүсийн улс орнуудын Эрасмус төсөл хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас хуваалцах, Эразмус+ хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагааг хөгжүүлэх, хил дамнасан түншлэл, хамтын ажиллагааны санаачилга, төсөл хэрэгжүүлэгчдийн сүлжээ бий болгохыг дэмжих юм. Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг “DIGITAL MOVE” төслийн Европын холбооны зөвлөх алба Пуэрто Гонзалис болон төслийн вьетнамын хамтрагч 7 их, дээд сургуулийн төлөөлөгчидтэй уулзаж, арга хэмжээнд оролцогчдод “СИТИ” Их сургууль болон “DIGITAL MOVE” төслөө танилцууллаа.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн