Хятад хэлний “Уран уншлага” тэмцээн амжилттай боллоо

Хятад хэл суралцагч оюутан залуусын хятад хэлний мэдлэг, хятад хэл суралцах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Хүмүүнлэгийн сургууль, ШУТИС-ийн Гадаад хэлний сургууль, “Отгон тэнгэр” их сургуультай хамтран хятад хэлний “Уран уншлага” тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Тус тэмцээнд 3 сургуулийн оюутан залуус хятад шүлэг, яруу найраг, өгүүллэг уран яруу, зөв сайхан дуудлагатай уншиж өрсөлдсөнөөс дараах оюутнууд ангилал тус бүрд байр эзэллээ.

Анхан шатанд:

Тэргүүн байр ШУТИС ЕИ 2100 Хятад хэлний оюутан Х.Елик

Дэд байр “СИТИ” Их сургууль ХХО II курс Г.Ганхүслэн

Гутгаар байр ШУТИС ГХС оюутан Б.Дэлгэрзаяа

Тусгай байр ШУТИС ГХС оюутан Ц.Отгончимэг

Дунд шатанд:

Тэргүүн байр “СИТИ” Их сургууль ХХО III курс Б.Пүрэвсүрэн

Дэд байр ШУТИС ГХС оюутан Д.Мөнхчулуун, Г.Лхагвамаа

Гутгаар байр ОТИС оюутан Б.Номин-Эрдэнэ, ХШУС оюутан Т.Түвшинбилэг

Тусгай байр “СИТИ” Их сургууль ХХО III курс Г.Пүрэвдорж, А.Мөнх-Од.

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн