”СИТИ” Их сургуулийн оюутнууд Франц хэлний тэмцээнд амжилттай оролцлоо

 Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сард Франц хэлний олон улсын баярыг тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэ жил Монгол Улсад тус баярыг 25 дахь удаагаа зохион байгуулж, “СИТИ” Их сургууль албан ёсны хамтрагчаар ажиллав. Франц хэлний баярыг тохиолдуулан эссэ бичлэг, цээж бичиг, уран уншлага, дууны тэмцээн зохион байгуулж, нийт 200 гаруй сурагч, оюутан, франц хэлийг сонирхогч, дэмжигчид оролцлоо.

Уран уншлагын тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд “СИТИ” Их сургуулийн II курсийн оюутан О.Урангоо II байр,  Дууны тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд “СИТИ” Их сургуулийн IV курсийн оюутан Д.Мөнхбаяр III байр, Дууны тэмцээнд “СИТИ” Их сургуулийн II курсийн оюутан О.Дэлгэрмаа IV байр тус тус эзэллээ.

Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.