“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨЛ ФРАНЦ УЛСЫН НИЦЦА ХОТОД БОЛСОН “ЦАХИМ ШИЛЖИЛТ” ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦЛОО

”СИТИ” Их сургууль 2023 оноос Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Digital Move" төслийн зохицуулагч сургуулиар ажиллаж байна.
Төслийн консорциумын гишүүн их, дээд сургуулиудын зохицуулагч нарын ээлжит хурал Франц улсын Ницца хотын Кут д’Азурын их сургууль дээр 2024 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Уг хурлаар төслийн хэрэгжилтийн явц болон дунд хугацааны тайлантай холбоотой асуудлуудыг авч хэлэлцсэн юм. Түүнчлэн Кут д’Азурын их сургуулиас жил бүр гадаад, дотоодын их, дээд сургууль болон хамтран ажилладаг түншүүдүүдтэйгээ зохион байгуулдаг “Цахим долоо хоног” арга хэмжээнд оролцож, туршлага судлан, гадаадын их дээд сургуулиудтай холбоо тогтоож, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Түүнчлэн уг арга хэмжээнд Англи улсаас оролцож байгаа цахим стратегийн гарын авлага JISC-ийг боловсруулсан багийнхантай уулзаж, “СИТИ” Их сургуулийн үйл ажиллагааг цахимжуулах стратеги төлөвлөлтөд уг гарын авлагыг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллахаар боллоо.