78 жилийн түүхтэй дэлхийн үсчин, гоо сайханчдын олимп гэгддэг “OMC HAIRWORLD” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан билээ. Энэхүү тэмцээнд дэлхийн 50 гаруй орны 2000 гаруй мэргэжилтэн оролцлоо.
Тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох шигшээ багт “СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулийн багш Л.Маралмаа, Э.Уянга нар багтсан юм.
Тэгвэл:
БАГШ Л.МАРАЛМАА (MAKE UP ARTIST):
- Creative make up - III байр, хүрэл медаль
- Stage make up - IV байр,
БАГШ Э.УЯНГА (ҮСЧИН СТИЛИСТ):
- Эмэгтэй урт үсний хуримын самналт -Тусгай байр тус тус эзэллээ.
Түүнчлэн Үсчин стилистийн багш Э.Уянга Ази, Америк, Европ тивийн аварга шалгаруулах “CONTINENT CUP” тэмцээний “LADIES CREATIVE COLOR” төрөлд I байр эзэлсэн цомоо тус тэмцээний үеэр гардан авсан юм.
Тэмцээндээ амжилттай оролцсон багш нартаа халуун баяр хүргэж, өндрөөс өндөр амжилт хүсье.