ЭРАСМУС+ АЗИ, НОМХОН ДАЛАЙ, ОЙРХИ ДОРНОДЫН БҮСИЙН УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Европын Холбооноос зохион байгуулсан “Цахим шилжилт” сэдэвт Эрасмус+ Ази, Номхон Далай, Ойрхи Дорнодын бүсийн уулзалт 2024 оны 11 дүгээр сарын 13-14-нд Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү уулзалтад “СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа, Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг, Сургалт эрхэлсэн захирал Г.Жаргалмаа нар оролцлоо.

Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг Монгол, Вьетнамын их, дээд сургуулиудад хэрэгжиж буй DIGITAL MOVE төслийн талаар илтгэл тавьж, олон улсад цахим шилжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцлоо. 

Мөн Эрасмус+ төсөл хэрэгжүүлэгч их, дээд сургуулиуд, дэмжигч байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг эхлүүлэхээр боллоо.

Европын Холбооноос хэрэгжүүлж буй DIGITAL MOVE төсөлд Франц, Словак, Вьетнам, Монгол Улсын 12 их, дээд сургууль оролцож байгаа бөгөөд "СИТИ" Их сургууль зохицуулагч байгууллагаар ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагаа цахим шилжилтийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж, дээд боловсролын салбарын шинэ боломжуудыг нээхэд чиглэж байна.