“СИТИ” Их сургуулийн Ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа, Гадаад харилцааны албаны дарга Т.Алтанцэцэг, Сургалт эрхэлсэн захирал Г.Жаргалмаа болон Тайландын Хант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны 1 дүгээр нарийн бичгийн дарга Б.Галданжамц нар 2024 оны 11 дүгээр сарын 14-нд Паниапиватын Менежментийн дээд сургуульд зочиллоо.
Төлөөлөгчдийг тус сургуулийн ерөнхийлөгч Сомпоп Манарунгсан, Олон улсын маркетинг, ажилтан сонгон шалгаруулах албаны дарга Танарат Теератанакиат, Гадаад харилцааны албаны дэд дарга Панжапорн Лаухапутра нар халуун дотноор хүлээн авч, хоёр их сургуулийн хоорондын хамтын ажиллагааг эхлүүлэх, тодорхой чиглэлээр хөгжүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Төлөөлөгчид тус сургуулийн агаарын тээвэр, зочлох үйлчилгээний сургалтын баазтай танилцав.
Тайланд, Монгол хоёр улсын дээд боловсролын байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж буй Тайландын Хант Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.