“СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуульд Боловсрол судлалын магистр хөтөлбөрөөр суралцаж буй гадаад оюутнууд “Хятад цай”-ны соёлын өдрийг зохион байгуулж, хятад цайны үүсэл хөгжил, төрөл зүйл, зан заншил, хийх аргын талаар сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.
Энэхүү арга хэмжээгээр хятад цайны олон төрлийг танилцуулж, цайны соёлын түүхийг ярилцлаа.
Хятад цайны тарих соёл, төрөл бүрийн амт, түүний ач холбогдол болон уламжлалт арга барилуудтай танилцав. Хятад цай нь амт нь төдийгүй, хүндэтгэлтэй харилцаа, сэтгэл санааны тэнцвэрийг авчирдаг гэж үздэг.
Түүнчлэн, хятад цайг хэрхэн зөв хийх аргын талаар гүнзгий ойлголт өгсөн юм.