"БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛСЭД ОЮУТАН ЗАЛУУС" ТӨСЛИЙН УУЛЗАЛТ БОЛЛОО

Их, дээд сургуулийн оюутнуудад хугацаат цэргийн албаны тухай ойлголт, мэдээллийг өгөх, цэргийн алба хаах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлэх, цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий "Батлан хамгаалах үйлсэд оюутан залуус" төсөл хэрэгжиж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр хурандаа С.Тэмүүлэнзаяа, хошууч П.Жавхлантөгс, дэслэгч Б.Эрдэнэбат, ахлагч Э.Аюушбазар нар “СИТИ” Их сургуулийн оюутнуудад батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. 

Түүнчлэн цэргийн хугацаат болон дүйцүүлэх алба, цэргийн гэрээт алба, "Оюутан цэрэг" хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хуулийн болон практик мэдлэгийг оюутнуудтай хуваалцав. 

Энэхүү уулзалт нь оюутнуудын эх оронч сэтгэлгээг хөгжүүлж, цэргийн алба хаах эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чухал алхам боллоо.