Шүүгчдийн холбооны Ахмадын дэд хорооноос Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хурлын танхимд “СИТИ” Их сургуулийн Хууль зүйн сургууль болон Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн оюутнуудтай дурсамж уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Шүүгчдийн холбооны Ахмадын дэд хорооны гишүүн Д.Наранцэцэг “Шүүхийн тогтолцооны өнгөрсөн-одоо” сэдвээр илтгэл тавьж, оюутнууд асуулт асууж, хариулт авсан юм.
Тус уулзалтад Шүүгчдийн холбооны гүйцэтгэх захирал Т.Туяа, ахмад шүүгч А.Мөнхзул, туслах Б.Жавзандулам, “СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн багш М.Наранчимэг, Хууль зүйн сургуулийн багш Э.Нямсүрэн нар оролцсон юм. Уулзалтын дараа оюутнууд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.