“СИТИ” Их сургуулийн ерөнхийлөгч, доктор, профессор Ц.Байгалмаа өнөөдөр Бүгд Найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд, ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад “СИТИ” Их сургуулийн Гадаад харилцааны алба, Сургалт, бодлого зохицуулалтын газар, Чанарын алба, Гоо сайхны ухааны сургуулийн багш нарын төлөөлөл оролцлоо.
Энэ уулзалтаар “СИТИ” Их сургуулиас Куба улсад 2024 онд дарааллан болсон байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн ард иргэдэд 3,000,000 төгрөгийг хандивлаж, Элчин сайдад гардуулан өгөв.
Мөн энэ үеэр “СИТИ” Их сургууль Куба улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэх талаар санал солилцлоо.