"СИТИ" Их сургуулийн Архитектур, дизайны сургуулийн Хувцас, дизайны тэнхим нийгмийн хариуцлагын хүрээнд Баянгол дүүргийн Насан туршийн боловсролын төвтэй хамтран Монгол малгай хийх арга технологийн үнэ төлбөргүй сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Сургалтад тус дүүргийн эмэгтэйчүүд идэвхтэй хамрагдаж, өөрсдийн сонгосон загвараар малгай урлалаа.