"СИТИ" Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Солонгос хэлний орчуулагчийн ангийн оюутнууд БНСУ-д танилцах дадлага хийгээд ирлээ

"СИТИ" Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Солонгос хэлний орчуулагчийн ангийн оюутнууд БНСУ-д танилцах дадлага хийгээд ирлээ. 🇰🇷

Энэхүү дадлагын хугацаанд оюутнууд маань БНСУ-ын соёл, хэлний өв соёлтой танилцаж, солонгос хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, шинэ хүмүүстэй уулзаж, олон шинэ туршлага хуримтлуулсан юм.

Энэхүү танилцах дадлагыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Сонсо их сургууль, Еэсан хотын захирагч, Еэсан хотын иргэдийн хурлын төлөөлөгчид, Волжин холбоо, Монгол-Солонгос энхтайвны холбоо, Jane DMC Korea болон бусад бүх хамтран ажилласан байгууллагууддаа талархал илэрхийлье.