“СИТИ” Их сургуулийн Архитектур Дизайны сургуулийн Хувцас дизайны I, II курсийн оюутнууд мэргэжлийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд гутлын үйлдвэрлэлийн “Best Shoes” ХХК, савхин хувцасны “B&BS” ХХК-тай танилцлаа.
Аяллын үеэр “Best Shoes” ХХК-ны захирал Б.Түвдэнням, “B&BS” ХХК-ны захирал Б.Батжаргал нар оюутнуудад салбарын онцлог, үйлдвэрлэлийн процесс, зах зээлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, чөлөөт ярилцлага өрнүүлэв.
Энэхүү арга хэмжээ нь оюутнуудыг үйлдвэрлэлийн орчинтой танилцуулах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.