ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА

“СИТИ” Их сургуультай хамтран ажилладаг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Боловсролын их сургуулийн багш Хөхмөрөн, Хуижоугийн Эдийн засаг, политехникийн коллежийн Дэд профессор Чен Хонгшоу нар хамтын ажиллагааныхаа хүрээнд манай сургуулийн 1-р курсийн хоёр оюутанд дөрвөн жилийн турш сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор боллоо.Уг тэтгэлэгт хамрагдахын тулд:-Сурах чин хүсэл эрмэлзэл, тэтгэлэгт хамрагдах шалтгаан, үндэслэлийг товч, тодорхой илэрхийлсэн өргөдөл /Тавигдах шаардлага: А4 хэмжээтэй 2 хуудаснаас илүүгүй/;-Өрхийн орлогын талаарх мэдээллийг баталгаажуулсан байх;-Суралцаж буй салбар сургуулийн тодорхойлолтыг тус тус хавсаргасан байх шаардлагатай болно.Сонирхсон оюутнууд дээрх материалыг бүрдүүлэн салбар сургуулийнхаа Захиралд 2020 оны 12-р сарын 14-ний өдрийн дотор хүргүүлнэ үү.