“СИТИ” Их сургуулийн Архитектур-Дизайны сургууль жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг “СИТИ ДИЗАЙН” тэмцээнийг энэ жил “ТЭНЦВЭР” (Balance) сэдвийн дор зарлаж байна.
Оролцох бүтээлүүд:
- Сурагчид дараах төрлүүдээр бүтээлээ ирүүлэх боломжтой:
- Рийлс видео (2 минутаас хэтрэхгүй, бүтээлийн хийц, тайлбарыг багтаах)
- Портфолио (Mood board, эскиз, зохиомжийн тайлбар)
- Анкет (Маягтыг бөглөж, бүтээлтэйгээ хамт илгээх)
Номинаци:
- Дүрийн дизайн (Монгол баатрын загвар)
- Постер дизайн
- Программ хангамж (код бичих уралдаан)
- Хувцасны дизайн (уран сэтгэмж, өдөр тутам, үндэсний, хуучин хувцас ашиглаж хийсэн загвар)
- Архитектур дизайн (биет загвар, ватум цаас)
- Интерьер дизайн
- Хамгийн бүтээлч Reel
- Хамгийн өндөр хандалттай Reel
Хугацаа:
- Бүтээлийг 2025.04.20-ныг хүртэл citidesign@citi.edu.mn хаягаар хүлээн авна.
- 2025.04.14-28 – I шатны бүтээл шалгаруулах
- 2025.04.30-31 – Шалгарсан бүтээлийг биетээр хүлээн авах
- 2025.05.03 – Шилдэг бүтээлийн үзэсгэлэн, загварын шоу, шагнал гардуулах ёслол Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.
Шагнал:
- I байр – 50% тэтгэлэг, өргөмжлөл, дурсгалын зүйл
- II байр – 30% тэтгэлэг, өргөмжлөл, дурсгалын зүйл
- III байр – 20% тэтгэлэг, өргөмжлөл, дурсгалын зүйл
Анкет татах: https://docs.google.com/.../1FAIpQLSeFcks4lUP3KJ.../viewform
Холбоо барих:
- Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, “CИТИ” Их сургуулийн A байр
- И-мэйл: citidesign@citi.edu.mn
- Утас: +976-89748574, +976-88613144, +976-98059505
- FB: https://www.facebook.com/share/16FBCCLUFn/?mibextid=wwXIfr
- IG: citidesignu
Ирээдүйн дизайнеруудыг урьж байна!