“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

"СИТИ" Их сургуулийн жил бүрийн уламжлал болгон зохион байгуулдаг багш, оюутны эрдэм шинжилгээний хурал 2025 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр болох гэж байна.

Энэхүү хурал нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэх, үр дүнг боловсруулах, шилдэг бүтээлч санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой бөгөөд багш, оюутнуудын бүтээлч сэтгэн бодох чадварыг дэмжих, шинжлэх ухааны салбарт шинэ санаа, шинэ боломжуудыг нээх томоохон арга хэмжээ юм.

Та бүхнийг идэвхтэй оролцож, эрдэм шинжилгээний ажлаа танилцуулж, шинэ мэдлэг, мэдээллээ хуваалцахыг урьж байна.  ЭШХ 14:00 цагт эхэлнэ.

Дэмжигч: НЭТКАПИТАЛ ФИНАНС КОРПОРАЦИ ББСБ