Жил бүрийн дөрөвдүгээр сард уламжлал болгон “СИТИ” Их сургуулийн нийт багш, оюутнуудын дунд Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагддаг билээ. Энэ хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн ЭШХ амжилттай болж өндөрлөлөө. Бүрэлдэхүүн сургуулийн багш, оюутнууд дотооддоо ЭШХ-аа хийж, шалгарсан эрдэм шинжилгээний бүтээлээ нэгдсэн хуралд танилцуулдаг билээ. Энэ удаа зургаан бүрэлдэхүүн сургууль хоёр хэсэгт хуваагдан өөр өөрсдийн чиглэлээр судалгааны ажлуудаа хэлэлцүүлэв. Энэхүү хурал нь судалгааны бүтээл туурвих, шинийг санаачлах, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх боломжийг оюутнуудад олгож, багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр өгөөжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой юм. Нийт 6 багш, 6 оюутан шилдгээр шалгарч, мөн шилдэг бүтээлүүдийг удирдан чиглүүлсэн багш нарт өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа.
Хурлын зохион байгуулалт:
I хэсэг: Хууль зүйн сургууль, Бизнесийн сургууль, Хүмүүнлэгийн сургууль
II хэсэг: Гоо сайхны ухааны сургууль, Урлагийн сургууль, Архитектур дизайны сургууль
I ХЭСГИЙН БАГШ НАРЫН ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр: Хууль зүйн сургуулийн захирал Б. Одонгэрэл
Сэдэв: "Насанд хүрээгүй хүний хэрэг хянах шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь"
Хоёрдугаар байр: Хууль зүйн сургуулийн багш Р. Оюунбадaм
Сэдэв: "Үндсэн хууль ба цаазаар авах ял: Эрүүгийн эрх зүйн шинэтгэл, тулгамдсан асуудлууд"
Гуравдугаар байр: Бизнесийн сургуулийн багш Г. Нарансаруул
Сэдэв: "University students' perceptions and use of AI: Insights into skill development and challenges"
ОЮУТНЫ ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр: Бизнесийн сургуулийн II курсийн оюутан Д. Гэрэлмаа
Сэдэв: "Сошиал медиа хэрэглэгчдийн зан төлөв"
Удирдсан багш: Г. Алтантовч
Xоёрдугаар байр: Хууль зүйн сургуулийн I курсийн оюутан Т. Номин-Эрдэнэ
Сэдэв: "Малчин эмэгтэйчүүдийн өмчлөх эрхийн хүрээнд"
Удирдсан багш: Э.Нямжав
Гуравдугаар байр: Бизнесийн сургуулийн III курсийн оюутан Н. Энхчимэг
Сэдэв: "Ганц бие болон залуу гэр бүлийн орлого зарцуулалтын хандлага"
Удирдсан багш: Ш. Батдэлгэр
II ХЭСГИЙН БАГШ НАРЫН ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр – Архитектур Дизайны сургуулийн багш Б.Байгал-Эрдэнэ
Сэдэв: Лекцийн хичээлээр суралцагчийг идэвхжүүлэх, оролцоог дээшлүүлэх арга техник (харилцан бие биедээ заах арга)
Хоёрдугаар байр – Гоо сайхны ухааны сургуулийн багш Г.Гантөгс
Сэдэв: Амьсгалын эрхтэн тогтолцоонд электрон тамхи "Vape" нөлөөлөх нь
Гуравдугаар байр – Гоо сайхны ухааны сургуулийн багш Г.Бор
Сэдэв: Олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад нотолгоонд суурилсан, эмчлүүлэгч төвтэй сувилахуйн тусламж үйлчилгээний асуудал
ОЮУТНЫ ТӨРӨЛД:
Нэгдүгээр байр – Гоо сайхны ухааны сургуулийн Арьс, гоо заслын IV курсийн оюутан И. Номин
Сэдэв: Ямааны үсээр нүүр будалтын багс хийж ашиглах нь
Удирдсан багш: Л.Маралмаа
Хоёрдугаар байр – Архитектур Дизайны сургуулийн оюутан Х. Нандин-Эрдэнэ
Сэдэв: Олон хувиргаж өмсдөг үндэсний хувцасны шинэ загвар боловсруулалт
Удирдсан багш: Б.Алтанхайч
Гуравдугаар байр – Гоо сайхны ухааны сургуулийн Сувилахуйн IV курсийн оюутан С.Үүрийнсаран
Сэдэв: Эрчимт эмчилгээний тасгийн сувилагч нарын зөөлөн ур чадварыг тодорхойлох
Удирдсан багш: Г.Бор
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг "Нэткапитал Финанс Корпораци" ББСБ дэмжиж ажиллалаа.
ЭШХ-д илтгэлээ танилцуулсан нийт багш, оюутнууд, удирдан чиглүүлж оролцсон багш нартаа талархал илэрхийлж, шилдэг илтгэгчиддээ халуун баяр хүргэе.