Монголын оюутны спортын холбооны (МОСХ) ээлжит Чуулган нь 2021 оны 11 дүгээр сарын 19-нд болж төв болон орон нутгийн их, дээд сургууль, коллежийн 70 гаруй багш, оюутан, удирдах ажилтнууд оролцжээ.
Чуулганаар МОСХ-ны 2017-2021 оны үйл ажиллагааны тайланг дүгнэн хэлэлцэж 2022-2025 оны ажлын стратегийн зорилтыг баталсан байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан чуулганд оролцогсод санал, шүүмж хэлж 11 тогтоолыг батлан хэрэгжүүлэхээр болжээ.
Түүнчлэн чуулганаар холбооны бүтэц, зохион байгуулалын асуудлыг хэлэлцэж МОСХ-ны удирдлагын багийг шинэчлэн томилсон байна.
Энэ үеэр "СИТИ" Их сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга Д.Мөнх-Эрдэнэ МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.