”Мэдлэг бол хүч, эрх чөлөө" уриатай "СИТИ" Их сургууль өнөөдөр 2024-2025 оны хичээлийн нээлтээ хийлээ. Манай сургууль өдгөө 27 дах жилдээ, бүрэлдэхүүний зургаан сургууль, ахисан түвшний сургуультайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Бүрэлдэхүүн сургуулиудад 2000 гаруй оюутан, суралцагсад бакалавр, магистр, докторын түвшинд суралцаж байна.
Түүнчлэн ОХУ, БНХАУ, Япон, Франц, БНСУ болон бусад гадаад орны оюутнууд “СИТИ” Их сургуулийг сонгон суралцсаар байна.
”СИТИ” Их сургууль өнгөрсөн хугацаанд олон улсын цөөнгүй төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд 2013 оноос Европын Холбооны дээд боловсролын тэтгэлэгт солилцооны “Erasmus” хөтөлбөрийн Монгол Улс дахь албан ёсны түнш байгууллагаар сонгогдон ажиллаж байна.
”СИТИ” Их сургууль нь Монголын их дээд сургуулиудын эрэмбэ, чансаанд 11 дүгээр байрт эрэмбэлэгддэг билээ.
Мэдлэг бол Хүч, Эрх чөлөө - Scientia est Potentia, Libertas