“СИТИ” Их сургуулийн Номын сан, Хууль зүйн сургууль хамтран “Ном хандивлах” аяныг зохион байгуулж байна. Энэхүү аян нь 441 дүгээр нээлттэй хорих ангид хүмүүжиж буй иргэдийн боловсрол, оюуны хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой бөгөөд тэдний унших дадлыг дэмжиж, чөлөөт цагаа зөв, үр дүнтэй өнгөрүүлэхэд туслах юм.
Хугацаа: 2025.02.11 - 2025.02.21
Хүлээн авах цэг: СИТИ Их сургуулийн “А” байр, 401 тоот, (Номын сангийн мэргэжилтэн)
Хандивын номонд тавигдах шаардлага:
- Уран зохиол, боловсрол, эрүүл мэнд, хувь хүний хөгжил зэрэг боловсролын ач холбогдолтой ном
- Зохиогчийн эрх зөрчөөгүй, хуудсаа бүрэн, өнгө үзэмж сайтай байх
- Аль нэг номын санд бүртгэгдсэн тамга тэмдэглэгээгүй байх