Уралдаанд оролцохыг урьж байна

 

 

Франц хэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулиудын Агентлаг олон улсын байгууллагад “СИТИ” их сургууль 2020 онд ажиглагч гишүүнээр элссэн билээ. Тус байгууллагын 60 жилийн ой 2021 онд тохиож байна. Тиймээс тэмдэглэлт ойн баярын хүрээнд шилдэг “ЛОГО” шалгаруулах олон улсын уралдаан зарлажээ. Уралдаанд оролцож, I байрт шалгарсан бүтээлийн эзэн 1500 евроны эзэн болно. Мөнгөн урамшууллаас гадна дэлхийн 119 оронд бүтээлээ танилцуулах эрх Таныг хүлээж байна. 

 

Оролцох болзол:

-       Тус байгууллагын гишүүн их, дээд сургуульд суралцдаг байх;

-       2020-2021 оны хичээлийн жилд дээрх байгууллагын гишүүн их, дээд сургуулийн аль нэгд суралцаж байгааг баталсан оюутны үнэмлэх шаардлагатай.

Хэрхэн оролцох:

  • Оролцогч цахимаар бүртгүүлсэн байна;
  • Гагцхүү нэг бүтээл ирүүлнэ;
  • Тухайн оролцогчийн өөрийн бүтээл байна.

Логонд тавигдах шаардлага:

  • Francophonie (франц хэл), enseignement supérieur (дээд боловсроол), recherche (судалгаа), jeunesse (залуу нас), international (олон улс), interculturalité (соёл хоорондын харилцаа), célébration (баяр) гэсэн үгнээс оруулсан байна.

Уралдаанд ирүүлэх бүтээлд тавих шаардлага:

    • AUF олон улсын байгууллагыг сурталчилсан байх;
    • Түүний соёлын олон талт байдлыг харуулсан байх;
    • 60 гэсэн тоог оруулсан байх;
    • Олон улсын шинж чанартай байх;
    • AUF-ын багш, оюутан, судлаач, хамтрагч байгууллагыг хамруулсан байх;
    • AUF агентлагийн логоны элементээс  багтаасан байх (logo de l’AUF en version pdf харна уу);
    • Янз бүрийн материал дээр, олон янзын хэмжээстэйгээр хийж болохуйц polychrome (өнгөт) байх;
    • AUF агентлагийн логоны өнгө орсон байх;
      • Логоны үндсэн 2 өнгө орсон байх;
        • улаан : C0 M100 J65 N35 / #a70a2d
        • саарал : C0 M0 J100 N44 / #aaaaa9
      • Франц хэлтнүүдийг төлөөлсөн 5 өнгө орсон байх;
        • улбар ягаан : C70 M100 J0 N0 / #702283
        • улаан : C0 M95 J90 N0 / #e52322
        • ногоон: C55 M0 J100 N0 / #86bc25
        • шар  : C0 M15 J90 N0 / #ffd618
        • цэнхэр  : C75 M20 J0 N0 / #169fdb

Техникийн шаардлага:

  • Бүтээл  (300dpi зургаар) Pdf, .png, .ai, ou .eps, форматтай, 10 MB-аас хэтрээгүй байх;
  • Бүтээлийг гагцхүү онлайнаар, маягт бөглөж илгээнэ.

Бүтээл хүлээн авах хугацаа:

  • 2021 оны 2 дугаар сарын 23- аас 2021 оны 3 дугаар сарын 15 хүртэл.

Шалгуур:

  • Уралдааны шаардлагад нийцсэн байх.
  • Ялгарах онцлогтой, содон байх.
  • Ёс зүйтэй, анхаарал, сонирхол татахуйц байх.

Сонгон шалгаруулалт:

  • Шүүгчид дээр дурдсан шалгуурыг үндэслэн шилдэг бүтээлийг сонгон шалгаруулна.
  • Уралдаанд түрүүлсэн хүнийг алдаршуулна.
  • Уралдаанд түрүүлсэн хүнийг е-майл хаягаар мэдэгдэнэ.

Шагналын сан:

1 500 €

Холбоо барих хаяг:

communication@auf.org

 ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ !