“АЖЛЫН БАЙРАНД АНХНЫ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛНО

“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургууль, Захиргаа, хүний нөөцийн газар хамтран “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна.

Огноо: 2025.02.12

Цаг: 15:30 - 16:00

Байршил: “СИТИ” Их сургууль, А байр, 408 тоот

Яагаад энэ сургалтад хамрагдах хэрэгтэй вэ?

✅ Ажлын байранд тохиолдож болзошгүй гэнэтийн осол, гэмтлийн үед зөв арга хэмжээ авах

✅ Анхны тусламжийн мэдлэгээ сайжруулах

✅ Ажлын орчинд өөрийгөө болон бусдыг хамгаалах 

“СИТИ” Их сургуулийн багш, ажилчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна!