“Factfulness” болон ”Dare to Lead” номуудаар Номын сангаа баяжууллаа

Хэвлэгдсэн цагаасаа эхлэн Билл Гэйтс, Барак Обама зэрэг эрхмүүдийн сайшаалыг хүртэж, Нью-Йорк Таймсаас эхлээд бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдэг номын жагсаалтад тэргүүлсэн “Factfulness” болон ”Dare to Lead” номуудаар “СИТИ” Их сургууль номын сангаа баяжууллаа. 

Нэрт статистикч, илтгэгч, эмч, эрдэмтэн Ханс Рослингийн амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бичсэн уг ном нь олон сая хүмүүст ертөнцийг үзэх баримтат, зөв үзлийг төлөвшүүлэхэд тусалж байгаа билээ. Зохиолч Ханс Рослинг, Ола Рослинг, Анна Рослинг нарын хамтран бичсэн энэхүү ном 2018 онд маш том шуугианыг дэгдээж, бидний дэлхийн ертөнцийн талаарх хүмүүсийн бодлууд, харах өнцгийг өөрчилсөн гэхэд болно.  Номын зохиогч Ханс Рослинг "Таймс" сэтгүүлийн 2012 оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэгдэж байжээ. Түүний номын талаар Билл Гэйтс “Миний амьдралдаа уншиж байсан хамгийн чухал номуудын нэг. Өнөөгийн бидний амьдарч буй дэлхийн талаар ойлгоход маш чухал лавлах” хэмээн өгүүлсэн байдаг.

Мөн Хьюстоны их сургуулийн профессор, хувь хүний хөгжлийн судлаач, илтгэгч Брене Брауны “Dare to Lead” номыг оюутнууддаа санал болгож байна. Брене Браун бол "vulnerability" буюу хүн өөрийн эмзэг үнэнийг хүлээн зөвшөөрөх, бусадтай хуваалцах талаар 20 гаруй жил судалсан судлаач юм. 

“Ухаалгаар манлайлах, зориг зүрхтэй амьдрахыг хүссэн хүн бүрт газрын зураг мэт ном”, “Урам зориг өгөхүйц, сэтгэл хөдөлгөм түүхээр дүүрэн “Dare to Lead” ном таны харах өнцгийг өөрчилнө гэдэгт эргэлзэх хэрэггүй” хэмээн дэлхийн суутнуудын тодорхойлсон уг номыг “СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд Та бүхэн шимтэн уншаарай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.