“СИТИ” Их сургуулийн Гоо сайхны ухааны сургуулиас оюутнуудын гар урлалын бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх, худалдаалах “Let’s Share Feelings” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр оюутнууд өөрсдийн гараар бэлдсэн зүрхэн хэлбэртэй лаа, ванны давс, ванны хөөс, уруул өнгөлөгч, биеийн тос, мист зэрэг бүтээгдэхүүнүүдээ худалдааллаа. Мөн Валинтины өдрийг тохиолдуулан бэлгийн багцыг санал болгосон юм.
Түүнчлэн оюутнууд маань үйлчилгээний ажилтнуудад өөрсдийн гараар бэлдсэн бэлгийг бэлэглэж, талархал илэрхийллээ.