Тогтвортой хөгжлийн зорилm #3: Эрүүл мэндийг дэмжих 2023-2024 он

СИТИ их сургууль оюутнуудын болон орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих чиглэлээр өргөн хүрээний хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Тус сургууль нь эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, сургалт, үзлэг шинжилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, спортын идэвхийг нэмэгдүүлэх арга хэмжээг зохион байгуулж сургуулийн орчинд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, оюутнуудын эрүүл мэндийг дэмжихэд анхаарч ажиллаж байна.

Бид  эрүүл мэнд, сайн сайхан байдлын үр дүнг сайжруулахын тулд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Монголын сувилахуйн нийгэмлэг, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, “Интер-Мед” Олон улсын эмнэлэгтэй санамж бичиг байгуулж, “Сувилахуй” хөтөлбөрөөр суралцагчдын дадлага ажлыг үр дүнтэй явуулж байна.

Манай  сургууль эрүүл ахуй, хоол тэжээл, гэр бүл төлөвлөлт, спорт, дасгал хөдөлгөөн, хөгшрөлтийн сайн сайхан байдал болон бусад эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулах, дэмжих зорилгоор дараах төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

1. Орон нутгийн иргэдэд

  • Гэр бүл төлөвлөлт
  • Хөгшрөлт
  • Эрүүл ахуй хоол тэжээл

2. Эмзэг бүлгийн иргэдэд 

  • Эрүүл ахуй хоол тэжээл
  • Сэтгэл зүйн тогтвортой байдал

3. Дүрвэгсэд /ОХУ-аас суралцаж буй оюутнууд/

  • Эрүүл мэндийн тусламж хэрхэн авах
  • Хоол, хүнс ба цаг агаар

Дээрх төсөл, хөтөлбөрүүдэд давхардсан тоогоор 451 хүн хамрагдсан.

Олон Улсын сувилагчдын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Биеийн эрүүл мэндийн үнэлгээ, шинжилгээ” сэдэвт өдөрлөг зохион байгуулж СИТИ их сургуулийн нийт багш, ажилтан, оюутнуудын артерын даралт, өндөр, жин, захын судасны хүчилтөрөгчийг хэмжиж, цусан дахь сахар, элэгний В, С вирусын сорил тавьж үнэлгээ хийв.

Манай спорт заал, фитнесийн танхим нь орон нутгийн иргэд, байгууллагуудад төлбөртэй болон төлбөргүйгээр үйлчилж байгаа нь олон нийтийн талархалыг хүлээж байна.

СИТИ их сургууль нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, тандалт судалгааны албатай хамтран бэлгийн болон нөхөн үржихүйн сургалтыг зохион байгуулахад 1-р курсийн 300 оюутан хамрагдсан. Мөн эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгт оролцсон оюутнуудад зөвлөгөө мэдээлэл өгч гарын авлага тараасан.

“Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв” нь  сэтгэцийн эрүүл мэндийн сорилт судалгаа, сургалт семинар хийхийн зэрэгцээ оюутнуудад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгдөг. 2023-2024 хичээлийн жилд тус төвөөр 216 оюутан үйлчлүүлсэн байна. Оюутны “Сэтгэл зүйн Архетип” клуб нь уран сайхны киногоор дамжуулан сэтгэцийн асуудал, хор уршгийн талаар ойлголтоо бататгаж дүгнэлт хийн түүнийгээ бусдад түгээх ажлыг амжилттай хийж байна. 

Мөн 10-р сард “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр”-ийг тохиолдуулан “Нээлттэй өдөрлөг”-ийг явуулснаар нийт оюутнууд идэвхтэй хамрагдаж байна. СИТИ их  сургууль нь байгууллагдсан цагаасаа хойш сургуулийн орчинд тамхи татахгүй байх бодлого баримталсан. Энэ нь 1998 оноос хойш “Сургуулийн дотоод дэг журам”-ын 2.1.12-т тамхи татах, бохь зажлахыг хориглоно гэж тусгагдан хэрэгжиж ирсэн бөгөөд манай сургуулийн бусад сургуулиудаас ялгарах онцлог соёл юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн