УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТЫН УДИРДАМЖ

ТУСГАЙ ШАЛГУУР I

(Сэтгүүл зүйн хөтөлбөр болон Сургуулийн өмнөх боловсролын багш, Дуу хөгжмийн багш, Гадаад хэлний багшийн бакалаврын хөтөлбөрт элсэгчид хамаатай нэмэлт шалгуур):

  • Уран зохиол (Тухайлбал, шүлэг, өгүүлэл уншиж, танилцуулах, телевизийн киноны зохиол, хүүхэлдэйн киноны эх зохиолын төлөвлөгөө, санаа гаргах, бичсэн өгүүллэг, нийтлэл, зохиол зэргийн аль нэг нь)
  • Монголын түүхийн мэдлэг
  • Ярилцлага (өөрийгөө яруу тод илэрхийлэх, асуудалд шүүмжлэлтэй хандах г.м)

Шалгалтын товыг “СИТИ” Их сургуулиас тогтоож, нийтэд зарлана.

ТУСГАЙ ШАЛГУУР II

(Архитектур, барилгын инженер, график дизайн, интерьер дизайн болон урлагийн сургуульд элсэгчид хамаатай нэмэлт шалгуур):

  • Архитектур, барилгын инженер, график дизайн, интерьер дизайн бакалаврын хөтөлбөрт элсэгч хар зургийн шалгалт өгнө.
  • Жүжиглэх, дуулах, бүжиглэх, хөгжмийн урлагийн бакалаврын хөтөлбөрт элсэгчийн авьяас, ур чадвар буюу сонсгол, ритм, этюд, дуу, шүлэг, анхаарал, хөдөлгөөний, бүжгийн эвслийг шалгана.

Шалгалтын товыг “СИТИ” Их сургуулиас тогтоож, нийтэд зарлана.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн