СИТИ SCIENCE СЭТГҮҮЛ

“Сити-Science” эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлийг үүсгэн байгуулах шийдвэрийг “СИТИ” Их сургуулийн Захиргаанаас 2021 оны нэгдүгээр сард гаргасан бөгөөд цаашид улирал бүр тогтмол эрхлэн гаргана. Уг сэтгүүл нь шинжлэх ухааны ололт, амжилт, тулгамдсан асуудал, чиг хандлагыг тодорхойлох эрдэмтэн, багш, оюутнуудын чөлөөт индэр, академик эрх чөлөөний талбар болох юм.

Сэтгүүлийн үйл ажиллагаа ашгийн төлөө бус байна. Шаардлагатай тохиолдолд тусгай дугаарыг эрхлэн гаргах бөгөөд сэтгүүлийн талаарх мэдээлэл, нийтлэгдсэн бүтээлийн хураангуйг “СИТИ” Их сургуулийн цахим хуудаст байршуулна. Сэтгүүлийн нийтлэлийн бодлого нь онол, практикийн хувьд тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны онол, арга зүй үүднээс шийдвэрлэх арга замыг тодорхойлон шийдвэрлэх, түүний ололтыг амьдралд нэвтрүүлэх аливаа эрдэм шинжилгээний бүтээлийг хөхиүлэн дэмжихэд оршино.

Сэтгүүлд нийтлэгдсэн эрдэм шинжилгээний бүтээл зохиогчийн оюуны өмч бөгөөд бүтээлийн ашиглалт, эрх хууль тогтоомжид заасны дагуу хамгаалагдсан байна.

Түүнчлэн Франц Улсад байрладаг ISSN (International Standard Serial Number) төвд “Сити-Science” сэтгүүл 2021 оны 5 дугаар сард бүртгэгдэж, олон улсын стандарт дугаартай болсон. Ингэснээр дэлхий нийтэд түгээгдэж байгаа 1 сая гаруй хэвлэмэл болон дижитал бүтээлүүдийн сан хөмрөгт уг сэтгүүл маань багтаж, олон улсын хэвлэлийн дата баазад бүртгэгдсэн билээ.