“СИТИ” Их сургуулийн Дэд ерөнхийлөгч Д.Мөнхбаатар

Д.Мөнхбаатар нь 2010-2015 онд  тус сургуулийн аж ахуйн албаны дарга, 2016 оноос их сургуулийн дэд бүтэц,  хөгжлийн асуудал эрхэлсэн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

“СИТИ” их сургуулийн Дэд ерөнхийлөгч нь дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.Үүнд:

- сургуулийн бүтээн байгуулалт, дэд бүтэц, хөгжлийн асуудлыг хариуцан удирдах, хэрэгжүүлэх;

- сургалт,  эрдэм шинжилгээний ажлын материаллаг нөөцийн хангалт, аж ахуйн үйл ажиллагааны бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх;

- багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг хангах;

- хөрөнгө оруулалт, санхүүжилт, орлогын шинэ үүсвэрийг бий болгох, дотоод гадаадын хамтын ажиллагааг хөгжүүлэх;

- сургалт, судалгааны тоног, төхөөрөмж, техник хэрэгслийн хангамжийг хариуцан, ажлын байрны хөдөлмөр, эрүүл ахуйн нөхцөлийг хангах;