Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсны 10 жилийн ойг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, АНУ-ын ЭСЯ хамтран бизнес, эдийн засаг, мэдээллийн технологи, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, төрийн бодлого зэрэг зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
“СИТИ” Их сургуулийн багш, оюутнууд Та бүхнийг уг хэлэлцүүлэгт оролцохын зэрэгцээ АНУ-ын их, дээд сургуулиудтай танилцахыг урьж байна.
Фулбрайтын Оюутны тэтгэлэгт хөтөлбөрт 1994 оноос 300 гаруй монгол залуус хамрагдан АНУ-ын их, дээд сургуульд суралцаж, магистр, докторын зэрэг эзэмшсэн байна.
Хэлэлцүүлэг:
2020 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Бямба гарагийн 13.00 цагаас 17.00 цагийн хооронд болно. Дараах холбоосоор орж бүртгүүлнэ үү:
https://statedept.zoomgov.com/meeting/register/vJIsde-gqzgtHitT9nAd3hDbY6nVo68VfLs