СЭТГҮҮЛ ЗҮЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛ ТУУРВИЖЭЭ

“СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Сандагсүрэнгийн “Л.Түдэвийн нийтлэлийн онцлог, ур чадвар” сэдвийн хүрээнд хийсэн эрдэм шинжилгээний өгүүлэл нь “Монголын шилдэг нийтлэл” цуврал ботийн 83-р дугаарт хэвлэгдэн гарчээ. Анх 2013 оноос эхлэн Монголын сэтгүүл зүйн түүхэнд үлдсэн шилдэг нийтлэлүүдээс сорчлон уг цувралд түүвэрлэн нийтэлж ирсэн байна.
Доктор Д.Сандагсүрэнгийн хувьд Монголын сэтгүүл зүйн түүхэнд хамгийн бага судалсан гэж үздэг сэтгүүлчийн ур чадварын тухай эрдэм шинжилгээний өгүүлэл бичсэн. Мөн тэрбээр хувь хүний уран бүтээлийг анхлан судалсан судлаачдын нэг юм.
Түүний цаашдын ажил, хөдөлмөрт “СИТИ” Их сургуулийн хамт олны зүгээс өндөр амжилт хүсэн ерөөе.