Гоо сайхны сургууль

 

Сити их сургууль нь гоо сайхны мэргэжлээр дээд боловсрол олгох монголын цор ганц сургууль юм. 1998 онд анх байгуулагдахдаа  гоо сайхны мэргэжлийн анги нээж сургалт явуулж ирснээс хойш  25 жилийн хугацаанд ангиас тэнхим, тэнхимээс сургууль болж өргөжин хөгжсөөр ирсэн. Анхны сургалтын төлөвлөгөө хичээлийн хөтөлбөрийг боловсруулахад тэр үеийн Монголын нэртэй эрдэмтэд алдар гавьяатай хүмүүс оролцож хичээл зааж байсан бөгөөд энэ уламжлалыг орчин үеийн шинжлэх ухааны шинэ ололт мэдлэгээр баяжуулан үргэлжлүүлж байна. Их сургуулийн сургалтын стандарт хөтөлбөр төлөвлөгөө боловсруулан  хэрэгжүүлж гоо сайхны мэргэжлийн бакалавр болон  магистрын зэрэгтэй олон арван боловсон хүчин бэлтгэн гаргасаар байна. Сургууль маань материаллаг баазын хувьд бэхжиж гоо сайхны хамгийн орчин үеийн техник технологи төнөг төхөөрөмж бүхий лабортори салон ажиллуулж арьс, гоо заслын шилдэг бүтээгдэхүүн ашиглан сургалт практикын хичээл явуулж мөн сургалтын шинэ чиг хандлага технологыг нэвтрүүлэн ажиллаж байна. Үсчин стилист, арьс гоо засалч зэрэг мэргэжлээр бакалавар магистрын сургалт явуулж байна . Бид гадаадын өндөр хөгжилтэй орнуудын гоо сайхны мэргэжлийн чиглэлийн их дээд сургуулиудтай харилцаа тогтоон арвин баялаг туршлага сургалтын арга барилаас суралцан  сургалтандаа нэвтрүүлсэн.

БНСУ ын Секёоны Их сургуулийг төгссөн арьс гоо заслын багш О.Номуундарь, үсчин,  гоо заслын холбооны шүүгч, мастер үсчин Г.Ганцоож, яг түүн шиг шоуны нүүр хувиргагчаар 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш Г.Хос-Эрдэнэ нарыг дурьдаж болно. Манай оюутан багш нар тайз, дэлгэцийн олон уран бүтээлд уригдан ажилладаг бөгөөд тэд Халуун зүрх, Атганд үлдсэн эрдэнэ, Хүүхэлдэй, Ороолон, Шуугиан таригч, Ядуугын зовлон, Хавцалд ,Өртөө, Бумеранг, Girls, 37-р точка гэх мэт олон ангит кино уран бүтээлд  хамтран ажилласан. Мөн 2019 онд БНСУ-ын болон монгол улсын хамтарсан шинжлэх ухааны уран зөгнөлт ‘6 DEMONS’ буюу  ‘Чөтгөр’ бүрэн хэмжээний  УСК –нд ерөнхий нүүр хувиргагчаар сонгогдон ажилласан.

Х-түц, Шинэ үе, Маск, Мөрөөдлийн театр, Эмоци продакшин болон хамтлаг дуучдын тоглолт дуучдын реклам нүүр будалт хувирагалтуудыг тогтмол хийж гүйцэтгэж байгаа нь манай багш оюутны мэдлэг мэргэжлийн ур чадвар өндөр түвшинд хөгжсөн байгааг харуулж  байна.

Бид гадаад харилцаагаа хэрэгжүүлж БНСУ-ын KYONG-ENN  UNIVERSITY, Самюүкийн их сургуулиудад оюутан солилцооны хөтөлбөр хамтран  төсөл хэрэгжүүлж, мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулдаг билээ.