Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөхөөр “СИТИ” Их сургуулийн Удирдах Зөвлөлийн дарга Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнийг дахин томиллоо.
Д.Мөнх-Эрдэнэ нь 2016-2018 онд Хотын даргын Ахлах зөвлөхийн албыг хашиж байсан билээ.
Ажилласан байдал:
2004-2007 онд Голомт банканд хуульч,
2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,
2008-2013, 2014-2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт шинжээч, Засгийн газрын референт, Хууль, эрх зүйн газрын дарга,
2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан төрийн албаны туршлагатай, хуульч мэргэжилтэй залуу юм.