“СИТИ” ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ЯПОН УЛСЫГ ЗОРИЛОО

COVID-19 цар тахал дэгдэж, дэлхий нийтээр хөл хорионд “түгжигдэж” буй энэ үед “СИТИ” Их сургуулийнхан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, оюутнууд маань цалинтай дадлага хийхээр Япон Улсыг зорьж байна.

 Манай сургууль “Нэг жилийн цалинтай дадлагажигч” хөтөлбөр хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаа Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн 4-р курсийн оюутан А.Цогмандах, Х.Сарантуяа, 3-р курсийн оюутан Д.Тэмүүжин, Аялал жуулчлалын тэнхимийн 3-р курсийн оюутан Л.Үндэс, Хүмүүнлэгийн сургуулийн Гадаад хэл, боловсрол судлалын тэнхимийн 2-р курсийн оюутан Б.Ганхүү нар мэдлэг, ур чадвараа дээшлүүлэхээр Япон Улсад (2020.12.05-нд) очоод байна.

 Эдгээр оюутан тус хөтөлбөрийн хүрээнд нэг жилийн хугацаанд Монголдоо япон хэлний мэдлэгээ дээшлүүлэх сургалтад хамрагдан N5, N4 түвшний мэдлэгтэй болсон бөгөөд мөн зочлох үйлчилгээний сургалтад хамрагдсан юм.

 Өнгөрсөн 3 жилийн хугацаанд манай сургуулийн 50 гаруй оюутан Япон Улсад “Нэг жилийн цалинтай дадлагажигч” хөтөлбөрт хамрагдаж, цалин авахын зэрэгцээ хэлний мэдлэгээ орчинд нь дээшлүүлсэн бөгөөд практикт суурилсан боловсролыг эзэмшин, сургуулиа олон улсын сертификаттай төгсжээ.

 “СИТИ” Их сургууль гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд оюутан, багш, ажилтнуудаа мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулах, олон улсад цалинтай дадлага хийх, судалгааны ажил хийх зэрэг боломжоор байнга ханган ажилладаг юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй.