Их сургуулиас зохион байгуулдаг INTERNATIONAL MOVIE DAYS нээлтээ хийлээ

”СИТИ” Их сургуулиас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Олон улсын кино өдрүүд”-ийн нээлтийн арга хэмжээ 2024 оны хоёрдугаар сарын 26-нд боллоо. Энэ жил кино өдрүүдийг АНУ, БНЧУ, БНФУ, БНКУ, БНЭУ, Япон улсын  элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж буй юм.

NTERNATIONAL MOVIE DAYS  нээлтийн арга хэмжээнд “СИТИ” Их сургуулийн дэд ерөнхийлөгч Д.Мөнхбаатар, БНЧУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ян Вытопил, БНЭУ-ын элчин сайдын яамны Соёлын атташе Жоидип Мондал, Аллианс франсайз-ын дарга Никола Манайли, АНУ-ын элчин сайдын яамны соёлын хөтөлбөрийн зохицуулагч Б. Эрдэнэцэцэг болон Чех улсад сургууль төгсөгчид, “СИТИ” Их сургуулийн оюутан, багш, ажилчид оролцов. Кино өдрүүд Чех улсын уран сайхны “Хөл нүцгэн” киногоор эхэллээ. Хоёрдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 5-ны хооронд үргэлжлэх кино өдрүүдээр баасан гараг бүр 16:00 цагаас "СИТИ" Их сургуулийн кино театарт үнэ төлбөргүй толилуулах юм.