Олон Улсын их сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулагддаг “Хятад хэлний гүүр” тэмцээний Монгол Улсын аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн боллоо. Хятад хэлний гүүр” тэмцээнд “СИТИ” Их сургуулийн бүрэлдэхүүн Хүмүүнлэгийн сургуулийн “Хятад хэлний орчуулагч”-ийн ангийн оюутнууд амжилттай оролцон өндөр амжилт үзүүллээ.
Хятад хэлний боловсрол эзэмшүүлдэг сургуулиудын чансааг харуулсан энэхүү тэмцээнд “СИТИ” Их сургуулийн Хятад хэлний орчуулагчийн III курсын оюутан М.Маржан тэргүүн байр эзэлж, Бээжин хотод болох дэлхийн “Хятад хэлний гүүр” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн оролцох, хоёр жил магистрт суралцах тэтгэлэгийн эзэн болж 1,2 сая төгрөгийн шагналаа гардан авлаа.
Мөн III курсын оюутан А.Динара, IV курсын оюутан Н.Болор-Эрдэнэ нар тусгай байрт шалгарч, II курсын оюутан О.Мөнхмаа шилдэг найман оролцогчийн нэгээр тодорч Күнз институтд хагас жил суралцах эрх, 400 000 төгрөгөөр шагнуулж өөрсдийн мэдлэг, чадвараа харуулан амжилттай оролцсон юм.
Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд “СИТИ” Их сургууль “Шилдэг зохион байгуулагч сургууль”-иар шалгарч, Хятад хэлний багш Ш. Мөнхцэцэг “Шилдэг удирдагч багш” болов.
Хятад хэлний боловсролыг өндөр хэмжээнд эзэмшүүлж Олон улсын чанартай тэмцээн уралдаан амжилт үзүүлж өөрсдийн чадвар, чансаагаараа тэргүүлж буй багш, оюутнууддаа баяр хүргэж дараа дараачийн тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүсье.