2021-2022 оны хичээлийн жилд Бизнесийн сургуульд Менежмент, Худалдаа, Нягтлан бодох бүртгэл, Маркетинг, Аялал жуулчлал, Зочлох үйлчилгээ, Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлээр суралцаж буй төгсөх курсын оюутнууд найман долоо хоногийн үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай хийж өнөөдөр дадлагын тайлангаа танилцуулсан юм.
Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй томоохон ААН, байгууллагуудад дадлагажсан оюутнууд онолын мэдлэгээ практикт хослуулан суралцаж дадлагын үеэр олж авсан мэдлэг, туршлагаа энэ чиглэлээр суралцаж буй доод курсын оюутнууддаа танилцуулж багш нарт тайлагнав.
1. "Чингис хаан" олон улсын нисэх буудал
2. "Монголын аялал жуулчлалын хөгжлийн төв" ТӨҮГ
3. "Novotel" зочид буудал
4. Еmart - "Алтай Холдинг" ХХК
5. "Премиум Дистрибьюшн" ХХК- CU конвиниенс
6. М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК
7. "Easy go" ХХК зэрэг компаниудад үйлдвэрлэлийн дадлагаа амжилттай гүйцэтгэсэн оюутнууддаа баяр хүргэж талархал илэрхийлье.