Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2024-2025 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуулийн магистр түвшинд хоёр орны Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлгээр суралцуулах 10 оюутныг сонгон шалгаруулна.
Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 5 дугаар сарын 3
Тэтгэлгийн зорилго:
- Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;
- Монгол, Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;
Тэтгэлэг олгох чиглэл:
- Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/
- Монгол Улсын хөгжил, бүтээн байгуулалтад шаардлагатай Засгийн газрын 115 дугаар тогтоолоор батлагдсан “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл”-ээр суралцах бол давуу тал болно.
Тавигдах шаардлага:
- Монгол улсын иргэн байх;
- Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол улсад хүлээн зөвшөөрөгдсөн дээд боловсролын бакалаврын зэргийн дипломтой байх,
- Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшний шаардлагыг хангасан байх;
- Өмнө нь Монголын засгийн газрын тэтгэлгээр гадаадын бусад оронд сурж байгаагүй байх.
Англи хэлний мэдлэг:
- TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.
Франц хэлний мэдлэг:
- DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин
- DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;
- TCF –н диплом B2 -с дээш болон нэмэлт шалгалтын диплом;
- Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Улаанбаатар дахь Аллианс франсайз төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.
Бүрдүүлэх баримт бичиг:
- Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/;
- Мэдүүлгийн хуудас франц хэл дээр (Word - 43.5 ko)
- Мэдүүлгийн хуудас монгол хэл дээр (Word - 51.5 ko)
- CV буюу товч намтар;
- Суралцах зорилго, төлөвлөгөө, судалгааны ажлыг багтаасан эссэ /Франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, Англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4 хуудсанд 2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;
- Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;
- Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт; /Франц Улсын их, дээд сургуульд бүртгүүлэх талаар мэдээллийг Аллианс франсайз төвд байрлах Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас: 351914/
- Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;
- Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг, нийгмийн даатгалын тодорхойлолт ; /Е-Mongolia-аас татаж авна уу/
- Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр, өөрөөр хэлбэл 2 байгууллагад илгээх зорилгоор тус тусад нь 1, 1 хувь бүрдүүлнэ.
2024 ОНЫ 5 САРЫН 3-НЫ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.
“Сургалтын тэтгэлгийн хүсэлт” гэж хаяглан Энх тайвны өргөн чөлөө -15
Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-ны харуулд өгнө.
Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй болохыг анхаарна уу.
Сонгон шалгаруулалт:
Сонгон шалгаруулалтыг баримт бичигт тулгуурлан үнэлгээ өгөх, ярилцлага хийх гэсэн хоёр үе шаттай зохион байгуулна. Тэтгэлэг горилогчдоос ирүүлсэн бичиг баримтыг БШУЯ болон Францын ЭСЯ ны хамтарсан хороо 2024 оны 5-р сарын 20 ноос 30 ны хооронд хянан шалгаруулах ба шалгарсан хүмүүст 2024 оны 6-р сарын 7- ны хүртэлх хугацаанд 2 дахь шатны ярилцлагын товыг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-наас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.
Монгол, Францын ЗГ-н тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдлэнэ.
- Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх ;
- Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сар бүр 860 евроны мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах;
- -Францад ирсний дараа даруй эхний тэтгэмж авах эрх нээнэ;
- Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх;
- Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх;
- Франц улс дахь эрүүл мэндийн даатгалд хамрагдана.
Жич: Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Холбоо барих:
- Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар /Утас: 7012-0939/
- Францын Элчин сайдын яамны Соёл, хамтын ажиллагааны хэлтэс
- /Утас: 11-324519 (104) , Цахим хаяг: turnyam.togtokh@diplomatie.gouv.fr/
- Монгол дахь Кампус Франс Фасебүүк хуудас: Campus France en Mongolie
Цахим хаяг: ecf-ub@afm.mn хаягаар хандана уу.
Түүнчлэн, дараах холбоосуудаар дамжуулан Францад суралцахтай холбоотой мэдээллийг судлах боломжтой.
ОЮУТАН СУРАГЧДЫН ҮНДЭСНИЙ ТӨВ (C.N.O.U.S.) - Францад сурч, амьдрахад хэрэг болох дэлгэрэнгүй танилцуулга. http://www.cnous.fr
ФРАНЦ ДАХЬ ГАДААД ОЮУТНУУД - Сургуульд бүртгүүлэх журам, оюутны амьдралын нөхцөл бололцооны талаархи чухал хэрэгтэй мэдээллүүд. http://www.education.gouv.fr
КАМПУС ФРАНС - Францад ирэх олон улсын оюутан, эрдэм шинжилгээний ажилтан нар тосон авч, байр сууц олох асуудлыг хөнгөвчлөхөд чиглэгдсэн практик зөвлөмжүүд.http://www.campusfrance.org