ОРЧУУЛАГЧИЙН АНГИЙН ОЮУТНУУД ОРЧУУЛГЫН ХЭЭРИЙН ДАДЛАГАТ ГАРЛАА

СИТИ” Их сургуулийн Хүмүүнлэгийн сургуулийн “Солонгос хэлний орчуулагч”-ийн III курсийн оюутнууд, зөвлөх багш Ч.Батчимэгийн хамт 11-р сарын 8-9-ний өдрүүдэд орчуулгын хээрийн дадлагаар Өвөрхангай, Архангай аймгийн түүх, соёлын дурсгалт газруудаар аяллаа.

Аяллын хүрээнд гадаад, дотоодын жуулчдын зорин очдог Элсэн тасархай, Эрдэнэзуу зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлтой танилцсан юм.

Оюутнууд тухайн аймгуудын түүх, соёлын өвийн талаарх мэдээллийг жуулчдад хүргэж, орчуулгын ур чадвараа ахиуллаа.

Энэхүү орчуулгын хээрийн дадлага нь онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, туршлага хуримтлуулах, ур чадвараа хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.

Орчуулагчийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд эх орныхоо уламжлалт ёс заншил, соёл, ахуй амьдралыг гүнзгий таньж мэдсэнээр жуулчдад үнэн зөв, баялаг мэдээллийг хүргэх билээ.