“СИТИ” Их сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Ж.Тэмүүжин өнөөдөр ШУТИС-ийн хүндэт профессорын дипломоо албан ёсоор гардан авлаа.
Үүний зэрэгцээ, тэрбээр БНХАУ, Канадын судлаачидтай хамтарсан багийн гишүүнээр ажиллаж, “СИТИ” Их сургуулийн нэр дээр оролцсон судалгааны өгүүлэл нь 3.7 импакт фактортой, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Chemical Engineering Research and Design сэтгүүлд хэвлэгдэхээр боллоо.
Энэхүү нэр хүндтэй сэтгүүлийг олон улсын Elsevier компани эрхлэн гаргадаг билээ.
Багшдаа цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье!